БИДНИЙ ТУХАЙ

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

“Соргийн говь” ХХК нь 2007 оны 9-р сарын 26-нд үүсгэн байгуулагдсан. 2008 оноос 2011 он хүртэл төмрийн хүдрийн тээврийн үйл ажиллагааг эрхэлж байсан.

2012 оноос эхлэн “Эрдэнэс таван толгой” ХК-ны БНХАУ-ын Чалко компанид нийлүүлж буй “Инсе Трейдинг энд Ложистик лимитэд ”компанитай байгуулсан гэрээний дагуу Эрдэнэс таван толгойн уурхайгаас Гашуун сухайтын боомтоор Улс хоорондын нүүрсний тээврийг өөрийн эзэмшлийн 25 тээврийн  хэрэгслээр гүйцэтгэж байна

бҮТЭЦ

“СОРГИЙН ГОВЬ” ХХК НЬ НИЙТ 30 АЖИЛЛАГСАДТАЙ. ҮҮНЭЭС 25 ЖОЛООЧТОЙ БӨГӨӨД ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТ ЦЭЦИЙ СУМЫН СИЙРС БАГИЙН НУТАГ ДАХ КОМПАНИЙН ЭЗЭМШЛИЙН КЕМД-Д БАЙРЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.

 

 

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Компанийн нийгмийн хариуцлага гэх ойлголтыг дан ганц хандив, тусламж, богино хугацааны төсөл, хөтөлбөрүүдийн хязгаарлагдмал хүрээнд авч үздэггүй бөгөөд олон улсын болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудын хүрээнд нийгмийн сайн сайхан, улс орны эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах замаар ирээдүйн тогтвортой хөгжлийн бат бэх суурийг бий болгохоор зорьж ажилладаг.

КОМПАНИЙН ЗОРИЛГО

Бидний эрхэм зорилго бол “Аюулгүй ажиллагааг эрхэмлэж, Тээврийн салбарт тэргүүлэгч компани байж Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах”-д оршино.

Scroll to Top