ҮЙЛ АЖИЛЛАГАА

ГААЛИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН ТЭЭВЭРЛЭГЧ

ГЕГ-ЫН ДАРГЫН 2009 ОНЫ 224 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН “ТЭЭВЭРЛЭГЧ БАЙГУУЛЛАГАД ГААЛИЙН ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ ШАЛГУУР”-ЫГ ХАНГАСАН ИТГЭМЖЛЭГДСЭН ТЭЭВЭРЛЭГЧ ЮМ.


УУЛ УУРХАЙН ТЭЭВЭР

Манай компани нүүрсний экспортын тээвэрлэлтэнд “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Гашуун Сухайт Авто Зам” ХХК болон БНХАУ-ын “Чалко”, “Шинхуа” зэрэг томоохон компаниудтай хамтарч ажиллаж байна. Мөн “Оюу Толгой” ХК-ийн зэсийн баяжмалын экспортын тээвэрлэлтэнд оролцож байна.

Түүнчлэн дотоодын компаниудын үйлдвэрлэлд шаардлагатай шохойн чулуу, төмөрийн хүдэр, эрчим хүчний нүүрс зэрэг уул уурхайн түүхий эдийн тээвэрлэлтийг гүйцэтгэж байна.

ГОВЬ ГЕНЕТИК

              ЭМНЭЛ ЗҮЙН МОЛЕКУЛ БИОЛОГИЙН ЛАБОРАТОРИ

сүҮЛИЙН ЖИЛҮҮДЭД КОВИД-19 ЦАР ТАХЛЫН УЛМААС “гАШУУН СУХАЙТ”-ЫН  БООМТООР АВТО ТЭЭВЭР ЯВУУЛАХАД ТЭЭВРИЙН ЖОЛООЧДЫН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАМГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ БОЛООД БАЙСАН ЮМ. ЭНЭ БАЙДЛЫГ ӨӨРЧИЛЖ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ХЭВИЙН ТОГТМОЛ ЯВУУЛАХ, БҮС НУТГИЙН ХҮН АмыН ЭРҮҮЛ МЭНДЭД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХ ЗОРИЛГООР ТОМООХОН АЛХАМ ХИЙЖ “ГОВЬ ГЕНЕТИК” ЭМНЭЛ ЗҮЙН МОЛЕКУЛ БИОЛОГИЙН ИЖ БҮРЭН ЛАБОРАТОРИЙГ ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР 2021.12.04-НД НЭЭЖ ТОГТМОЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА.


УЛС ХООРОНД БОЛОН ТРАНЗИТ ТЭЭВЭР

Бид Монгол Улсын түүхэнд анх удаа 3 улсын хамтарсан туршилтын транзит тээврийг амжилттай зохион байгуулаад байна. Энэхүү тээврийг Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын баталсан “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрий хүрээнд АН-3 коридорын дагуу 2016 оны наймдугаар сард БНХАУ-ын Тяньжин боомт – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот – ОХУ-ын Улаан-Үд хотын чиглэлд зохион байгуулсан юм.

"БАТ ТРАНС" ХХК

“БАТ ТРАНС” ХХК  НЬ “СОРГИЙН ГОВЬ” ХХК-Н ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2017 ОНД ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАН. 2018 ОНЫ 6 ДУГААР САРААС ЭХЛЭН  ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ГУРВАН ТЭС СУМЫН НУТАГТ ОРШИХ “МАК” ХХК-ИЙН УУРХАЙГААС ШИВЭЭ ХҮРЭНГИЙН БООМТООР ДАМЖИН БНХАУ-ЫН СЭХЭ БООМТЫН НҮҮРС БУУЛГАЛТЫН ТАЛБАЙ ХҮРТЭЛ ЧИГЛЭЛД ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН 15 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР УЛС ХООРОНДЫН НҮҮРСНИЙ ТЭЭВЭР ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА.

Scroll to Top